← All films UB Cinema Guide
Тосгон: Chinese Ghost poster
Now showing · 2 cinemas

Тосгон: Chinese Ghost

Genre
Horror, Thriller, Adventure
Running time
1 цаг 37 мин
Rating
PG13
In cinemas from
2026-08-28
Listed as
Тосгон: Chinese Ghost — Urgoo
Тосгон — Tengis

Алсагдсан, хүний хөл бараг тавьдаггүй нам гүм тосгонд залуу гэр бүл анхны хүүгээ өлгийдөн авна. Тэдэнтэй хамт нөхрийнх нь тэргэнцэрт суусан хөгшин ээж амьдарна. Хосууд хүүдээ нэр өгөхөөр ярилцаж "Жингүүн" хэмээн нэрлэхээр шийднэ. Гэвч энэ нэрийг сонссон эх нь үл тайлагдах айдас, уур хилэнгээр дүүрч, эрс эсэргүүцнэ. Учир нь олон жилийн өмнө энэ тосгонд гаднаас ирсэн нэгэн хүү "Жингүүн" нэртэй байсан бөгөөд түүнийг ирснээс хойш тосгонд учир битүүлэг үхэл, осол, гал түймэр ээлжилж, хүмүүс айдаст автсан гэдэг. Тосгоны бөө энэ бүхнийг "Харийн сүнсний хараал" хэмээн үзэж, хүүг амьдаар нь булж, нэрийг нь дахин хэзээ ч дуудахгүй байхыг хатуу цээрлүүлжээ. Гэвч олон жил дарагдсан тэр нэр дахин дуудагдсан мөчөөс эхлэн тосгонд тайлбарлашгүй явдлууд дахин сэргэж эхлэнэ. Шөнө бүр хүүхэд үл мэдэгдэх нэгэнтэй ярилцах мэт инээж, салхи сэвэлзэхэд булштай толгодоос хүний дуу сонсогдоно. Тосгоны хүмүүсийн нүдэнд айдас дахин амилж, хуучин нууц аажмаар ил гарч эхэлнэ. Хамгийн айишигтай нь энэ бүхэн зүгээр нэг хараал биш байж мэднэ. Харин тосгоны хүмүүсийн нуун дарагдуулсан гэм нүгэл, амьдаар нь булсан үнэн буцаж ирж байгаа хэрэг байлаа… Эцэст нь Баатар хүүгээ аврахын тулд үнэнтэй нуур тулна.

Screenings ·
opens the seat picker for that exact showopens the film page (Tengis books via a pop-up)
Week at a glance
Also showing